Тус сургууль нь АНУ-ын Индианагийн их сургуулийн Монгол судлалын салбар, БНХАУ-ын Шинжан-Уйгарын өөртөө засах улсын их сургууль, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Америкийн монгол судлалын төв, Олон улсын VSO, JCS, NLM, FLOM, КOICA, JAICA, Энх тайвны корпус, Германы хөгжлийн алба зэрэг байгууллагуудтай харилцан туршлага солилцох, хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Мөн “Сэжун Хакдан” Солонгос хэлний багш нарт монгол хэл заах болон тус сургуулийн солонгос хэл сонгон суралцаж буй оюутнуудад хэлний дадлага хамтран хийж соёл хүмүүжлийн ажил хийхээр төлөвлөгөө боловсруулж байна. Цаашид:
Ø Гадаад харилцааны мэдээллийн санг бий болгон системчлэх.
Ø Гадаад харилцаа, хамтын ажиллагааны ажил үүргийн журмыг шинэчлэн боловсруулах, эрхзүйн орчинг өөрчлөх, гадаадын сургууль, байгууллагуудтай шинээр холбоо тогтоох, тэднээс оюуны ба материаллаг хөрөнгө оруулалт хийх боломжийг нэмэгдүүлэх, сургалт эрдэм шинжилгээний хамтарсан хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, хамтын бүтээл туурвих, багш, оюутан солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтын ажиллагаагаа олон хэлбэрээр өргөжүүлж явуулах.
Ø Багшлах боловсон хүчнийхээ мэргэжлийг дээшлүүлэх, мэдээлэл ба туршлага солилцох гадаад хамтын ажиллагааг эрчимтэй хийх.
Ø Гадаад харилцааны үйл ажиллагааг санхүүжүүлэх төсвийг нэмэгдүүлэх, сурталчилгааг өргөжүүлэх, хүртээмжтэй болгох арга хэмжээ авах.
Ø Гадаадын ижил төстэй сургуультай хамтран ажиллах, багш, оюутан солилцох хамтарсан төсөл хэрэгжүүлэх.
Ø Гадны байгууллагуудтай хамтран ажиллах тэтгэлэгт хөтөлбөр ба бусад хөтөлбөрт хамруулах хүрээг өргөтгөх.
Ø Гадаадаас мэргэшсэн багш нарыг урьж ажиллуулах, тэдний чадавхийг оновчтой ашиглах.
Ø Гадаад харилцааг хөгжүүлэхэд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох.
Ø Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, бусад их сургууль, олон нийтийн байгууллагатай хийх хамтын ажиллагааг сайжруулах.
Ø Монголд ажиллаж байгаа олон улсын байгууллагатай хамтран ажиллах хүрээг өргөтгөнө.
No comments:
Post a Comment