![]() |
Олон Улсын Гүүр Дээд Сургуулийн захирал
Т. Цэрмаа
|
Мэндчилгээ
Хүндэт
багш, монгол болон гадаад оюутан залуус, эцэг эхчүүд та бүхэндээ 2011-2012 оны
хичээлийн жилийн баярын мэндийг хүргэе.
Гадаадын иргэдэд монгол хэл, монголын соёл түүхийг заах
зорилгоор байгуулагдсанаасаа хойш 15 дахь, аялал жуулчлал англи хэлний орчуулагч
чиглэлээр бакалаврын сургалттай
мэргэжилдтэн бэлтгэх сургууль болсноосоо хойш 11 дэх жилтэйгээ золгож байна.
Бидний эрхэм зорилго бол “Олон соёл даяарчлалын эрин vед
монголын тvvх, хэл соёлыг сонирхон судлагч гадаадын иргэдэд болон гадаад, дотоодын
зах зээлд өрсөлдөх мэдлэг чадвартай мэргэжилтэн болох чин хvсэлтэй монголын
иргэдэд сургалтын чанартай vйлчилгээ явуулах, өндөр чадамжтай, өөрийн соёл, дvр
төрхийг хадгалсан мэдлэг оюуны төв байхад оршино.”
Бид оюутан суралцагчид болон
хамтран ажилладаг гадаад байгууллагынхаа итгэлийг хүлээсэн багшлах боловсон
хүчин болон ном сурах бичиг, тохилог материаллаг орчин, монгол хэл, англи хэл,
аялал жуулчлалын хичээлийн бүрэн хөтөлбөртэй болсон зэрэг маань Боловсролын
яамнаас хийсэн үнэлгээнээс харагдаж байгаа билээ.
Манай сургуульд дэлхийн 50 гаруй
орноос оюутан ирж, урт богино хугацаагаар суралцаж байна. Манай сургууль
төгсөгчдийн 90-95 хувь нь ажлын байраа чөлөөтэй олж чадахаас гадна тухайн
байгууллагадаа хэлний болоод мэргэжлийнхээ түвшинд өндөр чадамжтай боловсон
хүчин бэлтгэгдсэн гэдгээ харуулж чадаж яваад бид бахархдаг юм.
Цаашид бид сургалтынхаа үйл
ажиллагааг илүү өргөн хүрээтэй болгох, сургуулиа дэлхийн бусад орны ижил
мэргэжлийн сургуультай холбож, суралцагчидаа тэдгээр оронд очиж суралцхад нь
“Гүүр” болох зорилго тавин ажиллаж байна.
Бид бүхэнд
итгэл хүлээлгэн хамтран ажиллаж байгаа та бүхэндээ ажил, амдралын сайн сайхан
бүхнийг хүсэн ерөөе.

No comments:
Post a Comment