Сургалтын төлбөр


а/ Тус сургуулийн бакалаврын ангийн нэг жилийн сургалт нь 790,000 төгрөг байна. Тус сургуульд шинээр элсэгч оюутан нь тухайн хичээлийн жилийн эхний 14 хоногт сургалтын төлбөрөө төлнө. Сургалтын төлбөрөөс эрүүл мэндийн даатгал төлөгдөнө. Оюутан сургалтын төлбөрөө төлсөн тохиолдолд сургуультай гэрээгээ хийж суралцах болно. Бусад курсын оюутнууд тухайн улирлын хичээл эхэлснээс хойш 45 хоногийн дотор сургалтын төлбөрөө төлөх ёстой.

Тус сургуульд суралцагч төрийн албан хаагчдын хvvхдvvд тэтгэлэгт хамрагдана. Төрийн албан хаагчийн гэр бvлээс тус сургуульд суралцаж буй оюутан дараах материалуудыг бvрдvvлэх шаардлагатай. Yvнд:
  1. Сургалтын төлбөрийг төрөөс хариуцан санхvvжvvлэхийг хvссэн өргөдөл
  2. Тус сургуульд элссэнийг гэрчлэх эрхийн бичгийн хуулбар
  3. Эцэг, эх нь хоёулаа төсөвт байгууллагад ажилладаг бол албан газрын тодорхойлолт
  4. Сургалтын төлбөрийн нэхэмжлэлийг санхvvгээс авах
  5. Тухайн оюутан нь улиралд 12-оос доошгvй кредит цагийн ачаалалтай байх ба улирлын голч дvн нь 2-оос дээш байх
  6. Эхний жилдээ суралцаж байгаа оюутан нь 1-4-т заасны дагуу материал бvрдvvлэх, 2 ба тvvнээс дээш жил суралцаж байгаа оюутнууд 1-д заасны дагуу материалаа бvрдvvлнэ.
  7. Тухайн оюутан дээрх материалыг бvрдvvлж, 08-р сарын 25-ны дотор Сургалтын Төрийн Санд хvргvvлнэ.
Суралцах хугацаандаа амжилттай суралцсан оюутнуудад коллежийн зvгээс хөнгөлөлт vзvvлнэ. Yvнд: бvх хичээлдээ "А" vнэлгээтэй суралцсан оюутны сургалтын төлбөрөөс 20%, бvх хичээлийн 50-иас дээш хувьд "В" vнэлгээтэй суралцсан оюутны сургалтын төлбөрөөс 10% тус тус хөнгөлнө.

б/ Хvндэтгэх шалтгааны улмаас /эрvvл мэндийн байдал, ар гэрийн хvндэтгэх шалтгаан зэрэг/ сургуульд суралцахаас татгалзсан тохиолдолд холбогдох бичиг баримтыг vндэслэн суралцсан хугацааны зардлыг хасаж, vлдэгдэл төлбөрийн 80 хvртэлх хувийг олгоно. Харин сурлагаар тэнцэхгvй болсон, гэмт хэрэг зөрчилд холбогдсон зэрэг шалтгаанаар сургуулиас хасагдах буюу хөөгдсөн тохиолдолд сургалтын төлбөрийг буцаан олгохгvй. 

No comments:

Post a Comment