1. Монгол болон гадаадын иргэдэд зориулсан англи хэлний орчуулагч-аялал жуулчлалын менежерийн анги
2. Монгол болон гадаадын иргэдэд зориулсан хятад судлаач-орчуулагчийн анги
3. Монголын болон гадаадын иргэдэд зориулсан монгол судлаач, орчуулагчийн дипломын дээд боловсролтой болон бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх анги
4. Гадаад хvмvvст зориулсан монгол хэлний бэлтгэл анги
Хоёр. Сургалтын агуулга
Олон улсын "Гvvр" дээд сургуулийн хэмжээнд мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тухайн мэргэжилд тавигдах шаардлага буюу агуулгын багтаамжийг тухайн мэргэжлийн хувьд 120-138 кредит байхаар сургалтын стандартыг тогтоосон.
Англи хэлний орчуулагч-аялал жуулчлалын менежерийн анги
- Ерөнхий эрдмийн нийт хичээл - 26 кредит
- Мэргэжлийн суурь хичээл - 89 кредит
- Сонгон мэргэшvvлэх хичээл - 23 кредит цагийн хичээл
Дээрх ангид vзэх гол хичээлvvд:
- Монгол улсын тvvх - 6 кредит
- Англи хэлний хэл зvй - 16 кредит
- Англи хэлний яриа - 12 кредит
- Орчин цагийн англи хэл - 8 кредит
- Англи, америкийн уран зохиол - 5 кредит
- Англи монгол хэлний харьцуулсан хэл зvй - 4 кредит
- Орчуулгын онол дадлага - 9 кредит
- Ерөнхий физик газар зvй - 3 кредит
- Компьютерийн хэрэглээ, мэдээлэл зvй - 2 кредит
- Аялал жуулчлалын vндэс - 3 кредит
- Хөтөч тайлбарлагчийн сэтгэл зvй - 2 кредит
- Монгол орны аялал жуулчлалын газарзvй - 6 кредит
- Дэлхийн аялал жуулчлал - 3 кредит
- Аялал жуулчлалын маркетинг - 3 кредит
- Аялал жуулчлалын бvс нутгийн төлөвлөлт - 2 кредит
- Зочид буудлын зохион байгуулалт - 3 кредит
- Англи, америк орон судлал - 5 кредит
- Мэргэжлийн орчуулгын онол, арга зvй - 10 кредит
- Аялал жуулчлалын менежмент - 6 кредит
- Хоёрдогч гадаад хэл - 6 кредит.
Vvнд:
- II ангид аялал жуулчлалын байгалийн бvс нутагтай танилцах дадлага - 3 долоо хоног
- III ангид орчуулгын дадлага - 4 долоо хоног
- IV ангид аялал жуулчлалын менежментийн дадлага - 6 долоо хоног.
Гурав. Оюутны мэдлэг чадварын vнэлгээний тогтолцоо
1. Сургалтанд кредит тогтолцоог хэрэгжvvлэхэд оюутны мэдлэгийн vнэлгээний нэгдсэн тогтолцоог Гэгээрлийн сайдын 1998 оны 255-р тушаалын нэгдvгээр хавсралт "Дээд боловсролын зэрэг олгох сургалтад кредит цагийг хэрэглэх суралцагчдийн мэдлэг, чадварыг дvгнэх журам"-ын дагуу хийж мөрдлөг болгож байна.
Тус сургуульд суралцах хугацаандаа 120-138 кредит цагаас доошгvй хичээл vзэж төгсөнө. Кредит vнэлгээг хэрэглэхдээ Гэгээрлийн яамнаас 1998 онд гаргасан тушаалын дагуу онолын хичээлийн 16 цаг болон дадлага, лабораторийн 38 цагийг нэг кредит цагт тооцож, vнэлгээнд хэрэглэнэ. Оюутан нэг улиралд 17-22 кредит цагийн хичээл программын дагуу судалж vзнэ.
2. Оюутны мэдлэг чадварын vнэлгээний журам.
Сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлvvдийнхээ стандарт, хөтөлбөрийн биелэлтийг тус сургуулийн оюутан хичээлийн жилийн улирал тутамд рейтингийн оноо, тvvнд харгалзах vсгэн ба тоон vнэлгээний оноогоор дvгнvvлнэ.
Хичээлийн ирц, бие даан гvйцэтгэсэн даалгаврын биелэлт болон лаборатори, семинарын хичээлд оролцсон байдал; стандарт, хөтөлбөрийн дагуу зайлшгvй эзэмшвэл зохих мэдлэг, чадварын төвшин тогтоолтын vнэлгээ, улирлын эцсийн батлах шалгалтын дvнг зууны хувиар илэрхийлсэн тоо нь рейтингийн оноо болно.
| ||||||||||||||||||||||||||||||||
No comments:
Post a Comment