Элсэлтийн журам


Батлав                         Т. Цэрмаа / ОУ-н Гүүр коллежийн захирал /

Оюутан элсүүлэх журам

ОЛОН УЛСЫН ГҮҮР КОЛЛЕЖИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ

1. Ерөнхий зүйл
1.1 Олон Улсын Гүүр коллежийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт 20..-20.. оны хичээлийн жилд оюутан элсүүлэхэд БСШУ-ы сайдын 2005/422, 2006/483 тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам“ болон энэхүү журмыг баримтална.
1.2 Олон Улсын Гүүр коллежид элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссын элсэлттэй холбоотой үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.3 Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал элсэлтийн комисс шийдвэрлэнэ.
1.4 Гүүр коллежид элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, зохих болзол хангаж элсэлтийн хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчийг ”элсэгч” гэнэ. Элсэлтийн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар томилогдсон комиссыг “элсэлтийн комисс”, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцох ажилтныг “комиссын гишүүн” гэнэ.
1.5 ОУ-н Гүүр коллежид нийслэл болон аймгуудаас элсүүлэх оюутны хяналтын тоог БСШУЯ тогтооно.
1.6 Бакалаврын зэрэгтэй иргэнийг доорх мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт элсүүлэн суралцуулна. Үүнд:
·         Аялал жуулчлалын менежер – Англи хэлний орчуулагч мэргэжлээр 20.. оны ..дүгээр сард тус тус элсүүлнэ.  Энэ чиглэлээр бакалаврын зэрэг эзэмших хүсэлтэй бол ЭЕШ өгч элсэнэ.
1.7 Гүүр коллежид элсэхийг хүссэн гадаадын иргэдийн асуудлыг тусад нь журмаар зохицуулна.
1.8 Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн Гүүр коллежид элсэх хүсэлт гаргахдаа ЭЕШ-ийг дүйцүүлж болох тухай тодорхойлолтыг эрх бүхий байгууллагаас авсан байна.



2. Бүртгүүлэгчдэд тавих шаардлага
2.1. Бүртгүүлэгч нь элсэхийг хүссэн хөтөлбөрт шаардлагатай хичээлээр ЭЕШ өгсөн байна.
2.2. Бүртгүүлэгч нь Гүүр коллежид бүртгүүлэхээс өмнө ЭЕШ-ийн шалгуулагчийн буланд орж өөрийн хувийн мэдээлэл болон дүнтэй танилцаж, хэрэв асуудал байвал шийдвэрлүүлсэн байх шаардлагатай.
2.3. Бүртгүүлэгч нь элсэлттэй холбоотой мэдээллийг SMS-ээр хүлээн авах 2-оос доошгүй гар утасны дугаар, и-мэйл хаягийг бүртгүүлнэ.
2.4. Гүүр коллежид бүртгүүлэхэд тавигдах минимум шаардлага ЭЕШ-д 60-аас доошгүй хувийн (560) хэмжээст оноо авсан авсан байх ѐстой.
2.5. Улаанбаатараас оюутан элсүүлэх хуваарь дээр нийслэлд ЕБС сургууль төгссөн болон байнга оршин суугаа иргэн өрсөлдөх эрхтэй.
3. Элсэлтийн бүртгэл
3.1. 20.. оны .. дүгээр сарын ..-ны өдрийн 09:00 цагаас оройн 1800 цаг хүртэл өдөр бүр бүртгэнэ.
3.2. Бүртгүүлэгч босго онооны шаардлага хангасан бол хөтөлбөрт бүртгүүлж болно. Бүртгэлийн хураамж 3000 байна.
3.3 Хуваарь сонгохдоо дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
·         Иргэний үнэмлэх, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
·         Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
·         ЭЕШ-ын батламж, хуулбарын хамт
·         Цээж зураг 2 хувь, оюутны үнэмлэхний шаардлагад нийцсэн цээж зураг файл хэлбэрээр (аль аль нь сүүлийн 6 сард авахуулсан)
Эдгээр материалыг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна.
3.4. Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.
4. Элсэгчийг шалгаруулах ба мэдэгдэх
4.1. 2011 оны улсын олимпиадад I-III байрт шалгарсан сурагчийг тухайн чиглэлээр БСШУЯ–ны шийдвэрээр шууд элсүүлнэ.
4.2. Олон улсын олимпиадад шагналт байр эзэлсэн, улсын олимпиадад байгалийн ухааны чиглэлээр оролцон шагналт байрын болзол хангасан сурагчийг онооны дараалал харгалзахгүй тухайн чиглэлээр элсүүлнэ.                             
4.3. Хяналтын тоонд багтсан эсэхийг бүртгэл хаагдсаны дараа тогтоосон хугацаанд утсаар мэдэгдэнэ.
5. Бусад
5.1. Элсэгч хуваарь буцаах тохиолдолд нэг кредитийн үнэлгээний хэмжээний төлбөр төлнө.
5.2. Нэг хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөрт шилжүүлэн элсүүлэхгүй ба хуваарийг бусдад шилжүүлэхийг хориглоно.
5.3. Элсэгч бүртгүүлж, эхний улирлын сургалтын төлбөр төлсний дараа элссэн тушаалыг гаргах бөгөөд тушаал нь гарсан оюутнууд элсэх боломжтой.
5.4. Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хүнийг ОУ-н Гүүр коллежид элсүүлэхгүй, элссэн тохиолдолд хасна. 
  
Манай хаяг:
Хаяг: БЗД, 13-р хороо, Нарны зам- 139 / Офицеруудын ордны урд /
Утас: +976-461744, 96652300, 99708660, 88088269
факс: +976-461744
 
Вэб хаяг: www.bridge.edu.mn
Мэйл хаяг: info@bridge.edu.mn, bridgeinst@magicnet.mn,
Ш/Х: Төв шуудан 13, ш/х – 955
 
 

No comments:

Post a Comment