Friday, October 21, 2011

Гадаад хамтийн ажиллагаа

Тус коллежийн гадаад хамтын ажиллагаа нь өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна. 2001 оны 12 дугаар сард Соросын сангаас зарласан АНУ-д төвтэй Олон Улсын Эрдэм Шинжилгээ Солилцооны Байгууллага /IREX/ -ийн монгол судлаач эрдэмтдийг сургах хөтөлбөрийн уралдаанд тvрvvлж, монгол хэлний сургалт явуулж байсан /тэдний website-аас манай коллежийн тухай vзэж болно/.

Тус коллеж нь монгол улсад ажилладаг гадаадын олон байгууллагатай, тухайлбал:

  • Английн Сайн Дурын Алба
  • Финляндын ФЛОМ байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар
  • Жей-Си-Эс Олон Улсын Байгууллага
  • Англи хэлний институт
  • Норвегийн буяны байгууллага
  • Германы Хөгжлийн Алба
  • Дэлхийн Хөршүүд Олон Улсын Байгууллага
  • Сайн Хөршийн Нийгэмлэг Олон Улсын Байгууллага
  • Эс-Эм-Эй Олон Улсын Байгууллага зэрэгтэй хамтран ажилладаг
  • KOIKA

Дээрх байгууллагуудтай хамтран багш нар урьж ажиллуулах, хамтарсан төсөл хэрэгжvvлэх, зуны болон бусад богино хугацааны сургалт зохион байгуулах, тухайн байгууллагуудад ажиллахаар ирсэн хvмvvст монгол хэл заах, тэднийг монголын тvvх, соёл, ёс заншилтай танилцуулах зэргээр хамтран ажилладаг. Жей-Си-Эс Олон Улсын Байгууллага, Хэл шинжлэлийн зуны институт, Америкийн Индианагийн их сургуулиудтай хамтран гадаадынханд зориулсан монгол хэлний сурах бичиг зохиох, хэлц vгийн тайлбар толь хийх, интернетэд монгол хэлний сонсох материал байрлуулах хамтарсан төслvvдийг хэрэгжvvлж байна. Мөн Шинжаан - Уйгарын Өөртөө Засах орны Монголын Соёл, Боловсролыг хөгжvvлэх сантай оюутан солилцооны гэрээ хийсний vндсэн дээр хамтран ажиллаж байна. Гадаад сурталчилгааны мэдээллийг өргөжvvлэх vvднээс сургуулийн вэб хуудсыг хийж, байнга шинэчилж байна

No comments:

Post a Comment