Мэргэжлийн удирдлагаар хангах чиглэл
- 2009 - 2010 оны хичээлийн жилийн сургалт болон бусад төлөвлөгөөт ажлууд нь "Сургалтын нэгдсэн төлөвлөгөө"-ний дагуу явагдана.
- Сургуулийн
удирдлага шинээр элссэн оюутнуудыг хvлээн авч уулзан сургуулийн дотоод
vйл ажиллагаа, дvрэм журам, сургалтын талаар мөн тухайн хичээлийн жилийн
зорилго, зорилтын талаар танилцуулна.
Номын сан
Сургалтын хөтөлбөрийн дагуу vзэх сурах бичиг, ном сургалтын материал,
орчин vеийн англи, хятад, монгол, орос хэлний сурах бичиг, TOEFL болон
SАТ шалгалтанд бэлтгэх ном, СД, гарын авлага, англи америк, хятад, орос,
монгол судлалын болон аялал жуулчлалын чиглэлээрх хамгийн сvvлийн vеийн
ном, сурах бичиг, гарын авлагаар хангагдсан номын сантай. Тус
сургуулийн номын сан болон уншлагын заалаар vйлчлvvлэхдээ өдөр тутмын
тогтмол хэвлэлvvдтэй монгол, англи хэл дээр танилцах бvрэн боломжтой.
Номын сангаар vйлчлvvлэгч хvн бvр номын сангийн карт нээлгэнэ. Гурваас
дээшгvй хувьтай буюу онц чухал хэрэгцээтэй ховор номыг зөвхөн уншлагын
заалаар хэрэглэнэ. Номын сангийн ажиллах цагийн хуваарь Даваа - Баасан гаригт 10:00 - 19:00 цаг.
Компьютерийн vйлчилгээ.
Тус сургууль нь компьютерийн иж бvрэн танхимтай. Компьютерvvд нь
Windows -ийн орчинд ажиллах орчин vеийн программ хэрэгслvvдээр
хангагдсан болно. Компьютерийн танхим нь оюутнуудын сургалт судалгаа,
эрдэм шинжилгээний ажлыг гvйцэтгэх нөхцөл бололцоогоор хангах vvрэгтэй.
Тус танхим нь оюутнуудад курс болон дипломын ажлаа хийхэд, мөн дэлхийн
аль ч өнцөг булангаас мэргэжлийн холбогдол бvхий мэдээ мэдээллийг
ашиглаж болох Internet-ийн сvлжээнд холбогдсон. Тухайн сургуулийн
оюутнууд e-mail ашиглах боломжтой. Хичээлээс гадуур компьютерийн техник
программ хэрэгсэл ба Internet -ийн төлбөрт цагийн 600Ґ төлнө.
Хэвлэн олшруулах
Компьютерийн төвийн дэргэд курс болон дипломын ажил бусад материалыг
хэвлэх, олшруулах, vдэж хавтаслах нөхцөлөөр хангаж vйлчилнэ.
Оюутны байр ба гуанз
Тус сургууль нь дотуур байр бvхий сургуулиудтай гэрээ байгуулж хөдөө,
орон нутгаас ирсэн оюутныг дотуур байранд амьдрах нөхцөлөөр хангаж
vйлчилнэ. Оюутны байранд амьдрах оюутан нь тухайн сургуулийн дотуур
байрны дотоод дэг журмыг мөрдөж амьдрах vvрэгтэй.
Сургуулийн цайны газар оюутнуудад хөнгөн шуурхай vйлчилнэ.
|
No comments:
Post a Comment