Monday, October 17, 2011

Сургалтын тухай

Нэг. Олон Улсын "Гvvр" дээд сургууль нь 4 vндсэн ангитай.
1. Монгол болон гадаадын иргэдэд зориулсан англи хэлний орчуулагч-аялал жуулчлалын менежерийн анги
2. Монгол болон гадаадын иргэдэд зориулсан хятад судлаач-орчуулагчийн анги
3. Монголын болон гадаадын иргэдэд зориулсан монгол судлаач, орчуулагчийн дипломын дээд боловсролтой болон бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх анги
4. Гадаад хvмvvст зориулсан монгол хэлний бэлтгэл анги

Хоёр. Сургалтын агуулга
Сургалтын төлөвлөгөө нь дээд боловсролын сургалтын ерөнхий зохион байгуулалт, агуулгын багтаамж, сургалтын норматив хугацаа, судлах хичээлийн цэс, тэдгээрийн багтаамж, дараалал, дадлагын төрлийг тусгасан дээд боловсролын агуулгыг хэрэгжvvлэх гол баримт бичиг мөн.
Олон улсын "Гvvр" дээд сургуулийн хэмжээнд мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тухайн мэргэжилд тавигдах шаардлага буюу агуулгын багтаамжийг тухайн мэргэжлийн хувьд 120-138 кредит байхаар сургалтын стандартыг тогтоосон.
Англи хэлний орчуулагч-аялал жуулчлалын менежерийн анги
  • Ерөнхий эрдмийн нийт хичээл - 26 кредит
  • Мэргэжлийн суурь хичээл - 89 кредит
  • Сонгон мэргэшvvлэх хичээл - 23 кредит цагийн хичээл
vзнэ. Тухайн курсын онцлогоос хамаарч нэг улиралд vзэх кредит цагийн тоо харилцан адилгvй байна.


Дээрх ангид vзэх гол хичээлvvд:
  • Монгол улсын тvvх - 6 кредит
  • Англи хэлний хэл зvй - 16 кредит
  • Англи хэлний яриа - 12 кредит
  • Орчин цагийн англи хэл - 8 кредит
  • Англи, америкийн уран зохиол - 5 кредит
  • Англи монгол хэлний харьцуулсан хэл зvй - 4 кредит
  • Орчуулгын онол дадлага - 9 кредит
  • Ерөнхий физик газар зvй - 3 кредит
  • Компьютерийн хэрэглээ, мэдээлэл зvй - 2 кредит
  • Аялал жуулчлалын vндэс - 3 кредит
  • Хөтөч тайлбарлагчийн сэтгэл зvй - 2 кредит
  • Монгол орны аялал жуулчлалын газарзvй - 6 кредит
  • Дэлхийн аялал жуулчлал - 3 кредит
  • Аялал жуулчлалын маркетинг - 3 кредит
  • Аялал жуулчлалын бvс нутгийн төлөвлөлт - 2 кредит
  • Зочид буудлын зохион байгуулалт - 3 кредит
  • Англи, америк орон судлал - 5 кредит
  • Мэргэжлийн орчуулгын онол, арга зvй - 10 кредит
  • Аялал жуулчлалын менежмент - 6 кредит
  • Хоёрдогч гадаад хэл - 6 кредит.
Энэхvv ангид суралцах хугацаанд vйлдвэрлэлийн дадлага 3 удаа хийнэ.
Vvнд:
  • II ангид аялал жуулчлалын байгалийн бvс нутагтай танилцах дадлага - 3 долоо хоног
  • III ангид орчуулгын дадлага - 4 долоо хоног
  • IV ангид аялал жуулчлалын менежментийн дадлага - 6 долоо хоног.


Гурав. Оюутны мэдлэг чадварын vнэлгээний тогтолцоо

1. Сургалтанд кредит тогтолцоог хэрэгжvvлэхэд оюутны мэдлэгийн vнэлгээний нэгдсэн тогтолцоог Гэгээрлийн сайдын 1998 оны 255-р тушаалын нэгдvгээр хавсралт "Дээд боловсролын зэрэг олгох сургалтад кредит цагийг хэрэглэх суралцагчдийн мэдлэг, чадварыг дvгнэх журам"-ын дагуу хийж мөрдлөг болгож байна.

Тус сургуульд суралцах хугацаандаа 120-138 кредит цагаас доошгvй хичээл vзэж төгсөнө. Кредит vнэлгээг хэрэглэхдээ Гэгээрлийн яамнаас 1998 онд гаргасан тушаалын дагуу онолын хичээлийн 16 цаг болон дадлага, лабораторийн 38 цагийг нэг кредит цагт тооцож, vнэлгээнд хэрэглэнэ. Оюутан нэг улиралд 17-22 кредит цагийн хичээл программын дагуу судалж vзнэ.

2. Оюутны мэдлэг чадварын vнэлгээний журам.

Сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлvvдийнхээ стандарт, хөтөлбөрийн биелэлтийг тус сургуулийн оюутан хичээлийн жилийн улирал тутамд рейтингийн оноо, тvvнд харгалзах vсгэн ба тоон vнэлгээний оноогоор дvгнvvлнэ.
Хичээлийн ирц, бие даан гvйцэтгэсэн даалгаврын биелэлт болон лаборатори, семинарын хичээлд оролцсон байдал; стандарт, хөтөлбөрийн дагуу зайлшгvй эзэмшвэл зохих мэдлэг, чадварын төвшин тогтоолтын vнэлгээ, улирлын эцсийн батлах шалгалтын дvнг зууны хувиар илэрхийлсэн тоо нь рейтингийн оноо болно.


Тухайн хичээлээр оюутны авсан рейтингийн оноог гаргахдаа доорх томъёог ашиглана:
Энд: a + 3b + 2c + 4d  болно
10
P- хичээлээр авсан рейтингийн оноо
а- хичээлийн ирцийн рейтингийн оноо
в- бие даан гvйцэтгэсэн даалгаврын биелэлт, лаборатори, семинарын хичээлээр авсан рейтингийн оноо
с- улирлын явцад тогтоосон мэдлэг чадварын рейтингийн оноо
d- улирлын эцэст авсан шалгалтын /батлах буюу ерийн/ рейтингийн оноо болно.
Хичээлээр авсан рейтингийн оноонд харгалзах vсгэн vнэлгээ ба vнэлгээний оноог дараах байдлаар гаргана. Yvнд:

Рейтингийн оноо Yсгэн vнэлгээ Yнэлгээний оноо (S)
90-100 A 4.0
80-89 B 3.0
70-79 C 2.0
60-69 D 1.0
60-аас доош F /хангалтгvй/ 0.0

Vнэлгээний голч дvн /VГД/. Оюутан, суралцагчдын улирлын болон суралцсан хугацааны агуулга эзэмшилтийн чанарын төвшинг тогтооход голч дvнг ашиглана. Vнэлгээний голч дvнг тооцохдоо хичээл бvрийн vнэлгээний оноог тухайн хичээлийн сургалтын төлөвлөгөөн дэх кредитээр vржvvлж, нэг кредитэд оногдох дундажийг бодох замаар тодорхойлно. Улирал бvрийн эцэст оюутан бvрээр тухайн улиралд дvгнэгдсэн хичээлvvдийн хувьд бодогддог улирлын vнэлгээний голч дvн /УVГД/ ба оюутны нийт суралцсан хугацаандаа дvгнэгдсэн хичээлvvдийн хувьд бодогддог хуримтлуулсан vнэлгээний голч дvн /ХVГД/ гэсэн ерөнхий нэг аргачлалтай хоёр тоон утгыг тооцоолж гаргана. Улирлын болон хуримтлуулсан vнэлгээний голч дvнг дараах ерөнхий томъёогоор тооцоолно.
Yнэлгээний голч дvн: /YГД/=
S1K1 + S2K2 + . . . + SnKn

K1 + K 2 + . . . + Kn
S1, S2 . . . Sn -vvд нь харгалзан 1, 2, …, n дvгээр хичээлvvдийн vнэлгээний оноо
K1, K2, . . . , Kn - vvд нь 1, 2, . . ., n дvгээр хичээлvvдийн харгалзах кредитvvд.

Суралцах хугацаандаа бvх кредит цагийн хөтөлбөрийг дvvргэсэн оюутан vндсэн мэргэжлийн хичээлvvдээр төгсөлтийн шалгалт өгөх буюу дипломын ажил бичиж, тусгайлан томилогдсон комисст хамгаална.

Оюутан бvрэн курсыг дvvргэх хугацаандаа хуримтлуулсан vнэлгээний голч дvн нь 0.7= ХVГД = 1.7 бол тус сургуулийг дvvргэсэн диплом, ХVГД = 1.7 бол бакалаврын зэргийн диплом, ХVГД = 3.7 бол төгссөн мэргэжлийн дагуу магистрантурт 2 жилийн дотор шалгалтгvй элсэх эрх олгоно.

No comments:

Post a Comment