Friday, October 21, 2011

Товч танилцуулга

Монгол орон ардчилал, зах зээлийн шинэ харилцаанд шилжиж эхэлсэн 1990-ээд оноос Монгол улсын гадаад харилцаа өргөжин тэлж, Монгол орны тvvх, соёл, хэл ёс заншилыг сонирхон судлах гадаад хvмvvсийн тоо эрс олширсон билээ. Энэ хэрэгцээ, шаардлага дээр тулгуурлан 1995 онд гадаад иргэдэд монгол хэл, монголын тvvх, соёл, ёс заншилыг заах, сурталчилан тvгээх зорилготойгоор Монгол хэл сургалтын "Гvvр" төв байгуулагдаж, улмаар 2000 оны 5 дугаар сарын 18-нд Олон улсын "Гvvр" дээд сургууль болон өргөжиж, 2000-2001 оны хичээлийн жилээс эхлэн монгол оюутнуудыг элсvvлэн амжилттай сургаж байна.


Олон улсын "Гvvр" дээд сургууль нь монгол судлал, гадаад хэл /англи, хятад/, аялал жуулчлалын чиглэлээр гадаадын болон өөрийн орны иргэдэд дипломын болон бакалаврын дээд боловсрол олгох, монгол хэл, тvvх соёлыг сонирхон судлагч гадаадын иргэдэд сургалтын чанартай vйлчилгээ явуулах vvрэг бvхий сургалт-эрдэм шинжилгээний байгууллага юм.

Өнөөдөр тус дээд сургуульд мэргэжлийн өндөр ур чадвартай монгол, гадаад багш нар мөр зэрэгцэн ажиллаж байгаагийн дотор Монгол Улсын гавьяат багш 1, Шинжлэх Ухааны доктор 1, доктор, профессор 3, докторант 4, магистр 13, магистрант 3, Боловсролын тэргvvний ажилтан 5, ахлах багш 5 ажилладаг. Одоо тус дээд сургуулийн англи хэлний орчуулагч-аялал жуулчлалын менежер, хятад судлаач-орчуулагчийн бакалаврын ангид 70 орчим монгол оюутан суралцахын зэрэгцээ жилдээ дэлхийн 30 гаруй орноос 150 гаруй гадаад оюутан урт, богино хугацаагаар монгол хэл, монголын тvvх соёлыг сурч, судалдаг. Мөн БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орноос оюутнууд суралцаж байна. Тус дээд сургууль Дархан, Эрдэнэт хотод гадаад оюутанд зориулсан сургалтын төв ажиллуулдаг.

Олон Улсын "Гvvр" дээд сургууль нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа Олон Улсын байгууллагуудтай холбоотой ажиллаж, тэдний мэргэжилтнvvдэд зориулсан сургалтыг гэрээний vндсэн дээр явуулахын зэрэгцээ гадаадын ижил төстэй сургууль, байгууллагуудтай хамтран ажилладаг гадаад харилцааны тогтсон системтэй юм.

No comments:

Post a Comment